Холбоосууд
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх

Excel програмын тухай
2011/04/29
Excel програмын хүчирхэг функц, боломжуудын видо кино
үзэх
Excel Програмын үндсэн ойлголт
2011/04/24
    Excel програмын дээд хэсэгт ачаалагдсан ажлын файлын нэр байх бөгөөд ажлын цонхны толгой хэсэгт командын меню, хурдан ажиллахад зориулагдсан командын хэрэгсэлүүд, нүдний хаяг, нүдний мэдээлэл харагдах томьёоны мөр зэрэг байрладаг.
            Ажлын цонхон дээр хүснэгт үүсгэхэд хэрэглэгдэх баганууд дээд хэсэгт нэр нь үсгээр тэмдэглэгдсэн,  мөрүүд нь урд талдаа тоогоор дугаарлагдсан байна.
            Цонхны арын хэсэгт дээш доош гүйлгэх гүйгч, сумууд, доод хэсэгт хойш урагш гүйлгэх гүйгч, сумууд түүний доод талд тухайн ажлын файл дотор үүсэгсэн цонхнууд байрладаг.

                                                   Excel програмын үндсэн нэр томьёо, бүтцийн видо хичээл
үзэх
Өөрийн хүссэн жагсаалт үүсгэх
2011/04/22
Танд байнга давтагдан байдаг дэс дараалсан жагсаалт үүсгэн бичих шаардлагатай мэдээллүүд олонтоо тохиолддог Жишээ нь: долоо хоног,   12 сар,  гэх мэтчилэн эдгээрийг нэг бүрчлэн бичхэд нилээд хугацаа орно тэгвэл эхний утга буюу Даваа, 1-р сар гэж бичээд бусдыг нь бичлэгүй оруулах боломжийг олгодог юм. Энэ нь таны цагыг ихээхэн хэмнэх болно.
1.    Командын меню ашиглан мэдээлэл оруулах
        a.    Tools/Options/Custom Lists цонхны  List entries хэсэгт өөрийн дахин дахин ашиглах дурын жагсаалтыг үүсгэнэ.

                                              Өөрийн хүссэн жагсаалт үүсгэн ашиглах видо хичээл
үзэх
Мужийг мэдээллээр дүүргэх
2011/04/22
1.    Командын меню ашиглан мэдээлэл оруулах
           a.    Edit/Fill/Right   Баруун тийш сонгосон мужийг дүүргэнэ
           b.    Edit/Fill/Down  Доош сонгосон мужийг дүүргэнэ
           с.    Edit/Fill/Up  Дээш сонгосон мужийг дүүргэнэ
           d.    Edit/Fill/Left  Зүүн тийш сонгосон мужийг дүүргэнэ
           e.    Edit/Fill/Seires  Өөрийн хүссэн жагсаалтыг үүсгэнэ
                           Жич: Мөр болон баганын дагуу, тодорхой үечлэлтэй, жагсаалтууд үүсгэнэ.
                   i.    Linear Шугаман тодорхой тоогоор өссөн жагсаалт үүсгэнэ
                   ii.    Growth Шугаман тодорхой тоогоор үржигдэн өссөн жагсаалт үүсгэх
                   iii.    Date Он сар өдрийн хүссэн жагсаалт үүсгэнэ
           f.    Edit/Copy Тодорхой хэсэгт дүүргэх мэдээлээ санамжид оруулна.
           g.    Edit/Paste Санамжид авсан мэдээллээ мэдээллээр дүүргэх хэсгээ сонгон хуулж тавьна
2.    Гар ашиглан мээлэл оруулах
           a.    Ctrl+R Баруун тийш сонгосон мужийг дүүргэнэ
           b.    Ctrl+D Доош сонгосон мужийг дүүргэнэ
           c.    Ctrl+C Тодорхой хэсэгт дүүргэх мэдээлээ санамжид оруулна.
           d.    Ctrl+V Санамжид авсан мэдээллээ мэдээллээр дүүргэх хэсгээ сонгон хуулж тавьна
3.    Маус ашиглан мэдээлэл оруулах
          a.    Нүд буюу мужийн баруун доод цэгээс мэдээллээр дүүргэх чиглэлд маусны зүүн даралтыг дарсан чигээрээ чирнэ.
                      Анхааруулга: Excel  програм нь өөртөө дэс дараалсан жагсаалт үүсгэх чадварыг агуулсан байдаг бөгөөд энэ дүүргэлтээр мэдээллийг оруулахад стандарт жагсаалтууд шууд үүснэ.
          b.    Нүд буюу мужийн хүрээн дээр маусаа байрлуулан Ctrl товч дарж байгаад чирч мэдээлэл байрлуулах газраа очиж тавина.


                             Мужийг мэдээллээр дүүргэх видо хичээл
үзэх
Нүдэнд хүрээ, суурь өнгө, хээ оруулах
2011/04/21
1.    Командын меню ашиглах
      i.    Format/Cells/Border хэсгээс нүднийхээ аль хэсэгт хүснэгт зурахаа сонгон шугам татна.
      ii.   Format/Cells/Border  цонхны Color хэсгээс шугамын өнгөө сонгоно.
      iii.   Format/Cells/Border  цонхны Style хэсгээс шугмын өргөн, хэлбэрийг сонгоно
      iv.  Format/Cells/Patterns цонхны  Color хэсгээс нүдний дэвсгэр өнгийг сонгоно.
      v.   Format/Cells/Patterns цонхны  Pattern хэсгээс нүдний дэвсгэрийн хээг сонгоно
2.    Командын хэрэгсэл ашиглах
       i.     Дарж гарч ирсэн жагсаалтаас сонгон хүрээг татна
       ii.    Дарж нүдний дэвсгэр өнгө сонгоно
       iii.    Дарж нүдэн дэх мэдээллийн өнгийг сонгоно
3.    Гар ашиглах
       i.    Ctrl+1 хослолоор Format/Cells цонхыг дуудна

                              Нүдний суурь өнгө, хүрээ, дэвсгэр хээ оруулах видо хичээл
үзэх
Тоон мэдээллийг форматлах
2011/04/21
1.    Format/Cells/Number General ердийн тоо
2.    Format/Cells/Number Namber таслалаас хойших ороны тоо, хасах тэмдэгтэй тооны харагдах байдлыг тохируулна
3.    Format/Cells/Number Currency мөнгөний тэмдэгтийг урд нь байрлуулна мөн таслалаас хойших ороны тоо, хасах тэмдэгтэй тооны харагдах байдлыг тохируулна Symbol хэсэг дээр аль орны мөнгөн тэмдэгтийг сонгоно
4.    Format/Cells/Number Date он сар өдөр, Type хэсэгт харагдах байдлыг тохируулна
5.    Format/Cells/Number Time цаг минут, Type хэсэгт харагдах байдлыг тохируулна
6.    Format/Cells/Number Percentage хувиар илэрхийлнэ
7.    Format/Cells/Number Text техтэн утга болгон тохируулна
8.    Format/Cells/Number Special  Type дотороос утас, зип код зэрэг хэлбэрээр харагдах байдлыг тохируулна


                                     Тоон мэдээллийг форматлах видо хичээл
үзэх
Техстэн мэдээлэл форматлах
2011/04/20
Үсэг, үгний фонт
1.    Командын меню ашиглан форматлах
        a.    Format/Cells/Font   Font хэсгээс фонтынхоо хэлбэрийг сонгоно
        b.    Format/cells/Font   Font Style хэсгээс үсэгний хэлбэрээ сонгоно
        c.    Format/cells/Font   Font Size хэсгээс үсэгний хэмжээг сонгоно
        d.    Format/cells/Font   Underline хэсэгт үсэгний доогуурх зураасыг сонгоно
        e.    Format/cells/Font  Color хэсгээс үсэгний өнгийг сонгоно
         f.    Format/cells/Font   Effects хэсэгт үсэгний харагдацыг сонгоно
        g.    Format/cells/Font   Preview хэсэгт үсэгний өөрчлөлт харагдна
        h.    Format/Cells/Alignment  text alignment хэсэгт мэдээллээ хэвтээ болон босоо чиглэлд хэрхэн байрлуулахыг
        i.    Format/Cells/Alignment orientation хэсэгт мэдээллээ хэдэн градсаар хааш харуулж байрлуулахыг
        j.    Format/Cells/Alignment text control хэсэгт wrap text-д тэмдэглэл тавьж тухайн нүдэнд багтаах
        k.    Format/Cells/Alignment text control хэсэгт shrink to fit-д тэмдэглэл тавьж тухайн өөр өөр хэмжээгээр нүдэнд багтаах
        l.    Format/Cells/Alignment text control хэсэгт merge cells-д тэмдэглэл тавьж хэд хэдэн нүднүүдийн дунд байршуулах

2.    Командын хэргсэл ашиглан форматлах
       a.     Хэсэг дээр үсэгний фонтыг 
       b.     Дарж үсэгний хэмжээ
       c.     Дарж үсэгийг бүдүүн болгох
       d.     Дарж үсэгийн доогуур зураас татах
       e.    Бусад байнга ашиглагддаг хэрэгслүүдийг энэ мөрөнд гарган ашиглах боломжтой.
3.    Гар ашиглан форматлах
       a.    Ctrl+1 дарж Format Cells цонхыг дуудах
       b.     Ctrl+B Мэдээллээ бүдүүн болгох
       c.    Ctrl+U мэдээллийн доогуур зураас тавих
       d.    Ctrl+I мэдээллийг италик буюу хазгай хэвд оруулах

                           Техстэн мэдээлэл форматлах видо хичээл
үзэх
Мөр багана нүдийн форматлах
2011/04/20
Мөр багана нүдийг өөрийн хүссэн хэмжээ, загварт оруулан форматлах нь  хүснэгтэн мэдээллийн боловсруулалтын нэгэн чухал хэсэг юм. Энэ нь мэдээллээ хэвлэн гаргах, хэмжээ, харагдах байдлыг зохион байгуулна гэсэн үг юм

1.    Маус ашиглах
           a.    Мөрийн доод болон баганын арын зураас дээр очин маусны зүүн товчийг даран чирч тохируулна.
2.    Команд ашиглан тохируулах
           a.    Format/Column/Width гээд өргөнийг өгнө
           b.    Format/Row/Heght  гээд мөрийн өргөнийг өгнө.
           c.    Format/Column/AutoFit Selection тухайн багананд байгаа хамгийн урт мэдээллийн уртаар тохируулагдана
           d.    Format/Row/AutoFit тухайн мөрөнд байгаа хамгийн өндөр мэдээллийн өндрөөр тохируулагдана.

                                Мөр багана нүдийг форматлах видо хичээл
үзэх
Нүдэнд мэдээлэл оруулах
2011/04/20
    Нүдэнд дараах төрлийн мэдээллүүдийг оруулах бөгөөд мэдээлэл тус бүрийг оруулах хэлбэр загвартай байдаг.
•    Техстэн мэдээлэл
•    Тоон мэдээлэл
•    Томьёо
•    Огноо цаг хугацаа
•    Илэрхийлэлийн операторууд
                      Нүдэнд мэдээлэл оруулах видо хичээл
үзэх



Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats